2008-03-10

Зээ


Зээ хөө, бороотой өдрүүд будан манатайгаа айлчилан айсуй... Бодолд дарагдан би, пс нийхээ ард товчлуур тачигнуулав. Гэнэт мэссэнжэр дээр чоно хочит хүн үг яриа өдмөр болсоноо, "Яг даа чи, шаадаг амьтан бэ?" гэж цочиролд оруулдаг байна ш д. Үтэр түргэн устгалд оруулав этгээдийг. Хэл яриа нь ойлгогдохгүй, хаанаас ирсэн хачин салбадай вэ гэж цухалдав шд би , тэрүүхэн хооронд.
Бичих гэж байсан юм мартагдуулчих юм аа, ядаж байхад. Блог гээч цахимал дэвтэртэй найзалсанаас хойш бараг нэг жил өнгөрчих шиг боллоо. Буруу зөв бичиж суусаар бодлоо бас цэгцэлээд авах шиг боллоо. Одоо тэгээд үргэлжлүүлэх гэсэн нэг л сонин бишүүрхээд бичих зүйлээ олж ядаад, гайхаад гар хөл эвлэхээ байгаад, хааяа арга бабргдахаар хана энэ тэрээ балбаж цоолдог болчихсон байвал яах вэ? Блогийг болих уу?
Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Тэр улсад нь хүмүүс өтөлж ирээд залуужаад буцдаг жамтай юм байж. Эмгэн өвгөн хоёр ч өтөл насандаа өмх талхаа хувааж идээд, аяга цайны амсараа хамт л ойчдог байж. Гэтэл яав... залуужих тусамаа л ертөнцийг мэдэж мэдрэх хүсэл эрмэлзэл нь өссөөр, ертөнцөд орших насны тоо багасахыг мэдэрсээр үтэр түргэн өөр өөр айлаар хэсэж өөр өөр аяганы амсар хуваадаг болцгоож, тэгэн тэгсээр нэг нэгнийгээ мартахын алд дээр өтөл насандаа ойчиж байсан цайгаа санагалзан төрхөмдөө буцаж төрөн жаргаж гэнэ ээ.
Юу юу биччихэв дээ? Ойлгосон уу миний бичсэнийг ? хэхэхэх

2008-02-23

Би дуртай


Зөөлөн салхи зөөлнөөрөө үлээж байхад би дуртай
Шиврээ бороо шивэрч л байхад би дуртай
Уйтгартай ч гэсэн намар цагт би дуртай
Уйлж суухдаа би ухаарал олох бас би дуртай.
Нар мандахыг үзэх би дуртай, сар туяарахыг харах би дуртай.
Гудамжинд таарсан анддаа инээмсэглэл бэлэглэх би дуртай.
Найдвар итгэлээ би хадгалж байх дуртай, насан туршдаа тэгээд залуу явах би бүүрч дуртай.
Амьдралд өргөсөн тангарагтаа үнэнч байх би дуртай, алаг хорвоод амьдарч л байх би дуртай.
Үүлэн заадсаар тусах нарны туяанд би дуртай, өрөөлд өгсөн хайраа мэдэрч байх би дуртай.
Зовлонд унасан нэгэнд жаргал ерөөх дуртай, зоргоор холбирох сэтгэлээ тайван байлгах би дуртай.
Эрдмийг сурч гэгээрэх би дуртай, ихийг мэдэж ухаажих би дуртай.
Амгалан энхэд би бүүрч дуртай, аюулгүй эрх чөлөөндөө би хайртай...

2008-02-14

Happy Valentine's

Roses are red
Voiletes are blue
Suger is sweet
And so are you

Орчуулах нь:

Сарнайнууд улаан байдаг юм аа
Яргуйнууд? цэнхэнр байдаг юм аа
Ёотон чихэрлэг байдаг юм аа
Чи минь ч гэсэн тиймэрхүү байж болох юм аа.

Зиа ингээд энэ сайхан шүлгээ орчуулсаныхаа дараа уламжлал ёсоор залуучууд хосууддаа, улаан цэнхэр бас чихэрлэгээр байж Гэгээн хайрын өдрөө тэмдэглэхийг хэл юугаан билүүдэж ирээд л ерөөмүй.