2008-04-18

Хэрэг алга өө...


Хнннн, блогоо нээсэн чинь, бөөстчихсөн байх юм аа... Байсгээд л спам вирустай коммент гарч ирээд байхын... аймар баярлаад л сонирхоод унших гэхээр сэтгэлээр унамаар вирус л байж байхын, болимоор юм аа...
Хулгай ордог байна ш д, манай умгар оюутны өрөөнд... заваан гэдэг нь хамаг хувцас хунар онгичоод хаячихсан...
Ханиад хүрчих юм аа, сэтгэл санаагаар үрэгдсэний улмаас, биеийн эсэргүүцэл нам доошилж вируснуудад өртөн дарлагддаг байна ш д.
За яахав... амьдарч байгаа хойно иймэрхүү жижиг сажиг саатал гарах нь тодорхой л доо. Тэглээ гээд бууж өгөхгүй ээ, улам хатуужина.
Хавар болоод палажаа өмсөөд, түплээ чирээд, салпетгаар цүнхээ дүүргээд гялалзана даа, ингээд л бодоод нойрсох гээд сууж байна миний бие.
Маргаашийн төлөө шүү.