2008-01-30

The Lonely Shepherd by James Last



Uraa hugjimiin zohioliin notiig ni olood avlaa shuu. Yes, yes yes !!!

Тэр цаг...


Хуруу хумсаа хугалан байж компютерийн товчоо бяцартал нь дарж асаагаад, тэр нэгэн залуугаас сураг хүлээж суудаг цаг аль хэдийн улирсчихсаан...
Хүлээгээд хүлээгээд сураггүй болохоор нь өөрийгөө хуурч, шавар шалбаагаар шалтаг урлан бүтээдэг цаг ч өнгөрчисөн...
Будилж бухимдахын хооронд харин бийр юугаа хугалаад сэтгэлээс урсдаг үгнүүдээ сийгэх салхинд туучихсан л юм шиг байна дөө...

Зүүдэнд гэхдээ ирсээр л байх юм
Зүрхэнд хааяа үгүйлэгдсээр л байх юм аа...

Ширээн дээр, номноос хувьласан 200 хуудас нийт үнэ 10 евро. Үнсэний саванд саяхан татаад унтраасан тамхины иш, бас бус үнс. Шалнаас тааз тулсан саарал утаа, бөгчим униар. Шалгалтын дүн хариу...
Зорилго эрмэлзлээр дүүрэн залуу нас...зориг шантарч сэтгэл цуцахад сонсдог хэдэн пянз нь бичгийн ширээний хажуу булан руу чихээстэй. За алив нэгийг нь аваад сонсоодохъё байз... А на последок я скажу
Прошай
Любить не безумсъя
Сума схожу и восхожу...

Байдаг бол ...
Алсын алсад, анхилуун үнэртэй ойт тал байдагийг би мэднэ. Аргамж хүлэгээ унаад болзоонд залуус яардаг тийм л үлгэрийн гэмээр орон байдагийг би мэднэ. Алхаад ч болсон тэнд хүрэхийг хичнээн их хүснэ вэ...
За зун хурдан болоосой нүүдлийн шувуу шиг нутагтаа нисэж очоод. Хээрийн галанд лимбэ тоглох юм шүү. Тэгээд л гүзээгээ цэрдийтэл айраг, тараг айл айлаас олж уугаад л, дураараа давхиж өгөх юм шүү. Хээрийн салхийг тэгэхээс тэгэх гэсэн юм шиг сөрж зогсоод хоёр онигороо онигор дээр нь улам онигор болгоно доо.