2008-03-21

Төвдийн эмгэнэл


Гартаа буу бариагүй, сэтгэлдээ хорон санаа өвөрлөөгүй, зүрхэндээ энх амгалан амьдрах эрнүүн хүслийг тээсэн, хүн чанар, хүнлэг сэтгэлээр нэгдсэн ахан дүүс Төвдүүд эрх чөлөөг л хүссэн болохоор нь...
Жилээс жилд бусдын эрхэнд автаж, үүх түүх, соёл иргэншил нь устан байхыг тэвчиж ядан, үр хүүхэд ирээдүйдээ төрсөн нутгийнхаа өлгийг нь сэтгэл тэнүүн өвлүүлэх гэсэн чин эрмэлтзлтэй болохоор нь...
Ханхар уул, тэнэгэр нутгаасаа илүүг хүсэж нэхээгүй, хамаг бүхлээрээ элэг бүтэн, эсэн мэнд амьдрахыг хүсэх болохоор нь...
Бусдын амьдралд атаархан илүү хараагүй, буруу зөвийг үйлдэн хүний амь егүүтгээгүй, уудам тал шигээ уужим сэтгэлдтэй болохоор нь
Төвдийн ард түмэн та бүхэнтэй миний зүрх нэгэн эрчинд цохилж, төрөлх монгол цус нэгэнтэйгээ адилд тооцон харууснам...
Эрх чөлөө гэж хэлэхийн завдад амьсгал хуруучихсан, эрхэм анд минь та алсын замдаа сэтгэл зовнин буцаа юу
Ээ дээ миний эх орон чиний төлөө би аюумшигаас үл халширан
Энэхэн агшинд ганцхан удаа ч гэсэн нэрийг чинь дуурсаад нүд анъя гээ юү...

Төвдийн цус бүү урсаг
Хүний эрх чөлөө агаар лугаа нээлттэй байг
Сайн үйлс дэлгэрэх болтугай

4 commentaires:

Amaraa a dit…

Minii durtai blog sh dee.Neesend tnx

Anonyme a dit…

neesend thanks,hehe, urilgatai hun gejugaa,hehe, aimeer zalhuu baigaaz? enchin harin amar bolchij

Anonyme a dit…

ingehed bi ajil hayalt hiijseeren bgaad neelttei bolgochvyy daa , aae, /hoorood nissen/

amra a dit…

diildehdee medsen ch
teselgui bosson
tuvd tumnii zorigiig unelsen...